Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумынхаа нийгмийн хөгжлийн бүх хүрээг хамарсан, эрх зүйн үндэслэлтэй нутгийн иргэдийн язгуур эрх ашгийг хангасан бодлого, шийдвэр, дүрэм журмыг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулан орон нутгийн тогтвортой хамт олныг төлөвшүүлэх замаар сумаа улсын тэргүүний сумын хэмжээнд хүргэж хөгжүүлэхийг эрмэлзэнэ. Сумынхаа нийгмийн хөгжлийн бүх хүрээг хамарсан, эрх зүйн үндэслэлтэй нутгийн иргэдийн язгуур эрх ашгийг хангасан бодлого, шийдвэр, дүрэм журмыг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулан орон нутгийн тогтвортой хамт олныг төлөвшүүлэх замаар сумаа улсын тэргүүний сумын хэмжээнд хүргэж хөгжүүлэхийг эрмэлзэнэ.

"ХУУЛИА ДЭЭДЭЛЬЕ" ТЭМЦЭЭН 4 БҮСЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-04-29

"ХУУЛИА ДЭЭДЭЛЬЕ" ТЭМЦЭЭН 4 БҮСЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 18 дахь жилдээ “Хуулиа дээдэлье” тэмцээнийг Төв аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулж байна.
Аймгийн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад сурталчлах, өсвөр үе хүүхэд залуучуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үзлийг төлөвшүүлэх, хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдэж буй гэмт хэрэг, зөрчил, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зүүн бүсийн тэмцээнийг сумандаа зохион байгуулж, нийт 6 сумын 48 хүүхдийг хамрууллаа.
Тэргүүн байр- Эрдэнэ сумын “Эрх зүйн этгээд” баг
Дэд байр- Баян сумын Сүлд баг тус тус шалгарлаа.
Тэмцээнд оролцогч хүүхдүүд өгөгдсөн сэдвийн хүрээнд өсвөр үе, хүүхэд, залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг өөрсдийн өнцгөөс илэрхийлэн, хууль боловсруулагчид, эцэг эх томчуудад дуу хоолойгоо хүргэн, олон төрлийн шинэлэг санаа дэвшүүлсэн нь онцлог болов.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7079
5528 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%