“Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр”-ийг 2001 оноос хойш дэлхий дахинд, харин 2006 оноос хойш Хүүхдийг Ивээх Сангийн санаачилгаар Монгол Улсад тэмдэглэж байна.Энэхүү үйл ажиллагааны хүрээнд ИТХ, Засаг даргын Тамгын газар, ГХУСАЗЗ хамтран “Шийтгэл бол шийдэл биш” reel бичлэгийн уралдааныг Ерөнхий боловсролын сургууль, Политехник коллежийн дунд болон ахлах ангийн сурагчдын дунд зарлаж байна.
ХУГАЦАА:
2025.04.29-2025.05.02-ны өдрийг дуустал уралдаанд оролцох бичлэгийг Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Facebook хаягаар хүлээн авна. Уралдаанд оролцогчдын илгээсэн бичлэгийг пэйж хуудастаа байршуулж, 2025.05.02-ны өдрийн 17:00 цагаар тасалбар болгон үзэгчдийн үзүүлсэн “reaction”- болон бүтээлд тавигдах шаардлагыг үндэслэн шилдэг гурван байрыг тодруулна.
ГУРАВ. УРАЛДААНЫ СЭДЭВ
-Найзуудтайгаа хэрхэн найрсаг харилцах
-Үе тэнгийн дээрэлхэлтээс сэргийлэх
-Томчуудын үйлдэл хүүхдийн нүдэнд
ДӨРӨВ. БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
-Хугацаа: 60-120 секунд
-Формат: MP4, MOV эсвэл AVI форматаар хүлээн авна.
-Зохиогчийн эрхтэй материалыг зөвшөөрөлгүйгээр ашиглаагүй байна.
-Хүчирхийллийн шинж чанартай болон зохисгүй үг хэллэг агуулаагүй байна.