“Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр”-ийг 2001 оноос хойш дэлхий дахинд, харин 2006 оноос хойш Хүүхдийг Ивээх Сангийн санаачилгаар Монгол Улсад тэмдэглэж байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд ИТХ, Засаг даргын Тамгын газар, ГХУСАЗЗ хамтран “Шийтгэл бол шийдэл биш” гар зургийн уралдааныг Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд зарлаж амжилттай зохион байгууллаа.
УРАЛДААНЫ СЭДЭВ
-Найзуудтайгаа хэрхэн найрсаг харилцах
-Үе тэнгийн дээрэлхэлтээс сэргийлэх
-Томчуудын үйлдэл хүүхдийн нүдэнд
БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Өөрийн гараар зурсан А4 хэмжээтэй байх
- Сэдэвтэй уялдсан, утга агуулгатай байх
- Оролцогч овог нэр, нас, сургууль, анги, утасны дугаараа тодорхой бичсэн байна.