Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "ТЭРБУМ МОД" үндэсний хөдөлгөөний хүрээнд их тарилтын жил эхэлж байгаатай холбогдуулан 2025 оны 05 дугаар сарын 08-ны билэгт сайн өдөр "Ар бүрд" нуурын хөндийд ИТХ, ЗДТГ-ын албан хаагчид 200 ширхэг шинэс, 150 ширхэг бургасыг тарьж суулгалаа.
Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалт: 16 насанд хүрсэн иргэн бүр нэг, аж ахуйн нэгж, байгууллага таваас доошгүй мод тарьж ургуулах, услах, арчлах бөгөөд өөрийн хүчээр гүйцэтгэх боломжгүй тохиолдолд зардлыг хандивлана.
Иргэн, ААНБ бүр хаврын мод тарилтаар хүрээлэн буй орчиндоо мод, бут, сөөг тарьж ургуулж, арчилж хамгаалахыг уриалж байна.