Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумынхаа нийгмийн хөгжлийн бүх хүрээг хамарсан, эрх зүйн үндэслэлтэй нутгийн иргэдийн язгуур эрх ашгийг хангасан бодлого, шийдвэр, дүрэм журмыг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулан орон нутгийн тогтвортой хамт олныг төлөвшүүлэх замаар сумаа улсын тэргүүний сумын хэмжээнд хүргэж хөгжүүлэхийг эрмэлзэнэ. Сумынхаа нийгмийн хөгжлийн бүх хүрээг хамарсан, эрх зүйн үндэслэлтэй нутгийн иргэдийн язгуур эрх ашгийг хангасан бодлого, шийдвэр, дүрэм журмыг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулан орон нутгийн тогтвортой хамт олныг төлөвшүүлэх замаар сумаа улсын тэргүүний сумын хэмжээнд хүргэж хөгжүүлэхийг эрмэлзэнэ.

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “ХҮҮХЭД ЭРДЭНЭ” ХҮҮХДИЙН ЧУУЛГАН, “ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДӨР”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-08

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “ХҮҮХЭД ЭРДЭНЭ” ХҮҮХДИЙН ЧУУЛГАН, “ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДӨР”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Гэр бүлдээ -Гэрэл нэмье сарын аяны ажлын хүрээнд Сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 06 -ны өдрийн “Хүүхдийн чуулган зохион байгуулах тухай ” А/132 тоот захирамжийн дагуу 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр буюу Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн өдөр “Хүүхэд Эрдэнэ” сумын хүүхдийн чуулганыг Ерөнхий боловсролын сургуулийн 6-11 дүгээр ангийн 100 сурагчийн төлөөллийг оролцуулан зохион байгууллаа. Чуулганыг нээж сумын ИТХ-ын дарга Н.Мөнхбат үг хэлж, Алтангадас одонт, пионерийн ахлах удирдагч, АБТА ахмад багш Б.Пагма Монгол улсад хүүхдийн байгууллага болон пеонерийн байгууллагын үүсэл хөгжил, түүхэн замнал, Эрдэнэ сумын пеонерийн байгууллагын талаар сурагчдад мэдлэг, мэдээлэл өгч сонирхолтой, халуун дулаан яриа өрнүүлж чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. Хүүхдийн элч О.Мөнхсүлд өнгөрсөн 2024 -2025 оны хичээлийн жилийн хугацаанд хүүхдийн төлөө хийсэн ажлаа болон өнгөрсөн жилийн хүүхдийн чуулганаас гарсан саналын биелэлтийг танилцууллаа.
Оролцогч хүүхдүүд өөрсдийн дуу хоолойгоо өргөж саналаа дээд шатны байгууллагад хүргэдэг уламжлал ёсоор 9 багт хуваагдаж хүүхдэд тулгамдаж буй асуудлыг өгөгдсөн сэдвийн дагуу саналаа гаргаж саналыг ажлын хэсгээр эрэмбэлж Хүүхдийн элчээр дамжуулан дээд шатны байгууллагад уламжлах 20 саналыг дэвшүүллээ.
Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан аймгийн ХГБХХГ-аас зохион байгуулагдсан “Яргуй” урлагийн наадамд амжилтай оролцсон “Яргуй” наадмын хүрэл медальт дууны дугуйлангийн сурагчид Уулын харгый буриад ардын дуугаар, Яргуй наадмын алтан медальт Эв санаа-4 хамтлаг Монгол улсын гавъяат багш Балжиннямын дэглэлт Баяд биелгээ бүжгээр, АПЦ дуугаар бөмбөрийн дугуйлангийн сурагчид тус тус мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн чуулганы үеэр Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх арга зам, Эерэг харилцаа хандлага төлөвшүүлье сэдэвт гар зургийн уралдааны бүтээлээр үзэсгэлэн гаргасан. Хүүхдийн шилдэг оролцооны байгууллагаар 2024-2025 оны хичээлийн шалгарсан Өсвөрийн сурвалжлагч “Стар студи”, Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх арга зам, Эерэг харилцаа хандлага төлөвшүүлье сэдэвт гар зургийн уралдаанд 1-р байр эзэлсэн 4А ангийн Цэрэндуламын Тэгшжаргал, 2-р байр эзэлсэн 4А ангийн Сүхбатын Маргад, 3-р байр эзэлсэн 3Б ангийн Д.Халиунхавар, “Шийтгэл бол шийдэл биш ” рийл бичлэгийн уралдаанд амжилттай оролцож 1р байр эзэлсэн Д.Байгальмаа багштай 8а, 2 р байр эзэлсэн А.Хашгэрэл багштай 7Б, 3-р байр эзэлсэн А.Дэлгэрмаа багштай 7А ангийг сумын ИТХ-аас шагнаж урамшуулсан.
Монголын Хүмүүнлэгийн өдрийн хүрээнд сумын анхан шатны хорооны нарийн бичгийн дарга О.Мөнхсүлд Улаан Загалмайн болон Хүүхэд залуучуудын хөдөлгөөний танилцуулгыг хийж Өсвөрийн улаан загалмайч 35 сурагчийг шинээр элсүүлэх, тангараг өргөж, үнэмлэх гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн сурагчид маань Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг утга санааг харуулсан бүжгийн мэндчилгээ дэвшүүллээ. Улаан Загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний үндсэн 7 зарчмыг 7 сурагчаар уншуулж, Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог иргэдийг Нигүүлсэл мөнгөн медаль, сайн дурын идэвхтэн шагналаар шагнав. ЕБС-ийн сурагч Алтанхуягийн Хаш-Эрдэнэ, Пүрэвийн Нандин-Эрдэнэ нарыг Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн “Тусч Хүүхэд”-ээр шалгаруулж, Төв аймгийн Гэр бүл, хүүхэд хөгжил хамгааллын газрын гарын бэлгийг гардууллаа. Газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн Мяньмар улсад тусламж үзүүлэх үйл ажиллагаанд баг, байгууллага, ард иргэд 1.250.000 төгрөгийн хандив өргөсөн. Тус сумын 5-р багийн иргэн Р.Пунцагцэрэн, И.Оюунчимэг нарт Улаан загалмайн хүмүүнлэгийн хүнсний багцын тусламж үзүүлэх ажлыг тус тус сумын Улаан загалмайн анхан шатны хороо хамтран зохион байгууллаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7079
5528 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%