Тамган 5-р багийн Иргэдийн Нийтийн хурал 558 өрхөөс 404 иргэн оролцож хуралдааны ирц 100%
1. Тооллогын комисс байгуулах тухай
Тооллогын комисст төрийн албан хаагч 3, иргэний төлөөлөл 2 нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.
2. Багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга сонгох тухай
Багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргад 3-н иргэн нэр дэвшсэнээс Б.Бүүвэйбаатар нийт 366 саналаас 191 иргэний санал буюу 52.18%-н саналаар сонгогдов.
3. Багийн Засаг даргад нэр дэвшигчид товч танилцуулга, мөрийн хөтөлбөрөө тус тус танилцуулав.
4.Сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр үг хэлэн 2025 хийгдсэн төсвийн хөрөнгө оруулалт болон онцлог хийгдэх ажлуудыг танилцуулав.
5. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх сонгох, уламжлах тухай
Багийн Засаг даргад 3 нэр дэвшигч дэвшүүлэн Л.Мягмардорж 379 саналаас 292 иргэний санал буюу 77.04%-ийн санал авч багийн Засаг даргаар томилуулахаар тогтоолын төслийг иргэдийн 100% саналаар батлав.
Хуралдааныг амжилттай зохион байгуулахад хүрэлцэн ирсэн иргэд, төрийн албан хаагчид, хамтран ажилласан бүх хүмүүст баярлалаа.
Цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
2025.01.21