Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумынхаа нийгмийн хөгжлийн бүх хүрээг хамарсан, эрх зүйн үндэслэлтэй нутгийн иргэдийн язгуур эрх ашгийг хангасан бодлого, шийдвэр, дүрэм журмыг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулан орон нутгийн тогтвортой хамт олныг төлөвшүүлэх замаар сумаа улсын тэргүүний сумын хэмжээнд хүргэж хөгжүүлэхийг эрмэлзэнэ. Сумынхаа нийгмийн хөгжлийн бүх хүрээг хамарсан, эрх зүйн үндэслэлтэй нутгийн иргэдийн язгуур эрх ашгийг хангасан бодлого, шийдвэр, дүрэм журмыг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулан орон нутгийн тогтвортой хамт олныг төлөвшүүлэх замаар сумаа улсын тэргүүний сумын хэмжээнд хүргэж хөгжүүлэхийг эрмэлзэнэ.

/“ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аян зохион байгуулагдлаа

2024-03-28

Аяны хүрээнд:

Нэг. Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 06/347 дугаар албан тоотын дагуу “Харилцан хүндэтгэе” аяныг эхлүүлж байгууллагын пэйж хуудсанд “Харилцан хүндэтгэж тэгш оролцоог хангая” уриа, посторыг байршууллаа.

Хоёр. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд ГХУСАЗЗ-ын дарга Ж.Нямсүрэнгээр  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.10-т зааснаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага олон нийтэд сурталчлан таниулах, жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх сургалт, АХА тэмцээний удирдамжийг  2024 оны 03 дугаар сарын 19-ны өдөр батлуулан иргэд, ААНБ-ууд Төсөвт байгууллагуудад албан тоотоор, цахимаар хүргэх ажлыг зохион байгуулсан.

 

Гурав. 2024 оны 03 дугаар сарын  22-ны өдөр сумын Соёлын төвд Жендрийн үүрэг ба жендэрийн хэвшмэл ойлголт, Жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт гэсэн 2 сэдвээр сургалтыг МБС-тай хамтран  зохион байгуулан сургалтад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 төлөөлөгч болон  нийт 120  ажилтан албах хаагч, иргэдийн хамруулан, сургагч багшаар Монголын Нутгийн Удирдлагын Холбооны сугагч багш Ш.Жаргалсайхан, Жендэрийн салбар хорооны Төв аймгийн сургагч багш Ш.Отгонхүү нар лекц уншиж, багшийн хөлсөнд 300,000.00 төгрөгийг зарцуулан ажилласан. МБС-аас Тогоочийн ангийн сурагчдын хийсэн хүнсээр сургалтад оролцогчдод үйлчлэн үзэсгэлэн худалдаа гаргаж ажилласан. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%