Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумынхаа нийгмийн хөгжлийн бүх хүрээг хамарсан, эрх зүйн үндэслэлтэй нутгийн иргэдийн язгуур эрх ашгийг хангасан бодлого, шийдвэр, дүрэм журмыг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулан орон нутгийн тогтвортой хамт олныг төлөвшүүлэх замаар сумаа улсын тэргүүний сумын хэмжээнд хүргэж хөгжүүлэхийг эрмэлзэнэ. Сумынхаа нийгмийн хөгжлийн бүх хүрээг хамарсан, эрх зүйн үндэслэлтэй нутгийн иргэдийн язгуур эрх ашгийг хангасан бодлого, шийдвэр, дүрэм журмыг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулан орон нутгийн тогтвортой хамт олныг төлөвшүүлэх замаар сумаа улсын тэргүүний сумын хэмжээнд хүргэж хөгжүүлэхийг эрмэлзэнэ.

Малчдын чуулга уулзалт-2023

2023-10-16

Төв аймгийн эрдэнэ сумын Малчдын чуулга уулзалтыг 2023 оны 10-р сарын 15-ны өдөр зохион байгуулж сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр 2021-2023 оны хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаарх мэдээлэл хийж, 2024 оны мал аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхээр малчид уриалга гарган баталлаа. Малчдын чуулга уулзалтанд УИХ гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан, Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар урилгаар оролцон хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, бодлого, хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэлээ. 2023 онд ажил үйлсээрээ бусдыгаа хошуучлан ажилласан малчдыг шагнаж урамшуулан алдаршуулсан. Эрдэнэ МБСургуулийн багш ажилчдын бүтээсэн зөөврийн хонь ноослох төхөөрөмж болон хонь угаалгын төхөөрөмжийг танилцуулж үзүүлэх сургалтыг малчид ирсэн зочидод танилцуулав. Арга хэмжээний хүрээнд 4-р багийн малчин Г.Нямдорж, 5-р багийн малчин Ө.Рагчаа нарт 5 ханатай гэр гардууллаа. Малчдаас төрөлх сумын 100 жилийн ойн бэлтгэл ажилд хандив өргөж идэвх чармайлттай оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%