Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумынхаа нийгмийн хөгжлийн бүх хүрээг хамарсан, эрх зүйн үндэслэлтэй нутгийн иргэдийн язгуур эрх ашгийг хангасан бодлого, шийдвэр, дүрэм журмыг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулан орон нутгийн тогтвортой хамт олныг төлөвшүүлэх замаар сумаа улсын тэргүүний сумын хэмжээнд хүргэж хөгжүүлэхийг эрмэлзэнэ. Сумынхаа нийгмийн хөгжлийн бүх хүрээг хамарсан, эрх зүйн үндэслэлтэй нутгийн иргэдийн язгуур эрх ашгийг хангасан бодлого, шийдвэр, дүрэм журмыг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулан орон нутгийн тогтвортой хамт олныг төлөвшүүлэх замаар сумаа улсын тэргүүний сумын хэмжээнд хүргэж хөгжүүлэхийг эрмэлзэнэ.

Төв сайхан нутгаар 100 км алхалт хийв.

2023-09-20

"ХЭРХЛҮҮРТ ЯВГАНААР ХҮРСЭН 100 АЛХАГЧ"
10 настай балчираас 73 настай буурал нийлсэн 100 алхагч УБ хотоос ачааны 31 машинтай гарч МЯХ, Төв аймгийн ЯАХ-ны салбар болох Эрдэнэ сумын Явган алхалтын "ЭРДЭНЭ" клубыг хамтдаа үүсгэн байгуулж, тугтан гишүүдээ өргөмжлөөд, дуу бүжгийн мэндчилгээг сонордон, өглөөний амтат цайг уун Юүдэгийн даваа хүрч алхалтаа эхлүүлэв.
Юүдэгийн давааны наанаас эхлэн үрнэлжилсэн бороотой өдрүүдэд, намаг балчиг, торлог дундуур өгсөж уруудан, том жижиг 10-аад голыг хөл нүцгэн, зарим нь гуталтайгаа туучин, Хэрхлүүрийн нутгийг явганаар туулсаар Хэрхлүүр нуурын хөвөөнд хүрч, хоноглоод буцав.
Алхагчдын шандасыг сорьсон, хүнд бартаатай, ухаарал хайрласан, сургамж болсон АМАРГҮЙ алхалт байлаа.
Хүрэх цэг болох Хэрхлүүрийн сарьдагт хүрч чадаагүй ч гайхамшигт сарьдагийн нүүр болсон, толь мэт үзэсгэлэнт Хэрхлүүрийн нуурт эрсдэлгүй амжилттай хүрч чадсан нь бидний хамгийн том гавьяа юм.
"УУЛЫГ БҮҮ БАС ДАЛАЙГ БҮҮ ЯНД" гэдэг, Байгаль дэлхий сайхан зүйлсээ нуудаг, түүнд хүрэхийн тулд амаргүй давааг туулдаг нь туйлын үнэн юм.
Нэгдэн алхсан АЛХАГЧ НАР, хамтран зохион байгуулсан Монголын явган алхалтын холбоо Монголын Явган Алхалтын Холбоо / Mongolian Walking Association Group, Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбоо, дэмжлэг үзүүлж хамтран зохион байгуулсан Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Нийгмийн бодлогын хэлтэс, Биеийн тамир Спортын газар, Эрүүл мэндийн газар, Эрдэнэ сумын ИТХ-ын дарга, ажлын алба, Засаг дарга, түүний ТГ, Соёлын төвийн хамт олонд болон чиглүүлэгч Г.Нансалмаа, Бямбадорж нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлж Ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%