Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумынхаа нийгмийн хөгжлийн бүх хүрээг хамарсан, эрх зүйн үндэслэлтэй нутгийн иргэдийн язгуур эрх ашгийг хангасан бодлого, шийдвэр, дүрэм журмыг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулан орон нутгийн тогтвортой хамт олныг төлөвшүүлэх замаар сумаа улсын тэргүүний сумын хэмжээнд хүргэж хөгжүүлэхийг эрмэлзэнэ. Сумынхаа нийгмийн хөгжлийн бүх хүрээг хамарсан, эрх зүйн үндэслэлтэй нутгийн иргэдийн язгуур эрх ашгийг хангасан бодлого, шийдвэр, дүрэм журмыг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулан орон нутгийн тогтвортой хамт олныг төлөвшүүлэх замаар сумаа улсын тэргүүний сумын хэмжээнд хүргэж хөгжүүлэхийг эрмэлзэнэ.

Сумын ИТХ-ын долдугаар хуралдаан боллоо.

2022-03-25

ИТХ-ын ээлжит долдугаар хуралдааныг 81 хувийн ирцтэй хийж төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлэлээ.Үүнд:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дүрмийг шинэчлэн  батлах тухай

2.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг  шинэчлэн батлах тухай

3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулах тухай

4.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хорооны үйл ажиллагааны журам батлах тухай

5.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороог шинэчлэн байгуулах тухай

6.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн  батлах тухай

7.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх журам батлах тухай

8.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн урамшуулал олгох журам батлах тухай /Дараагийн хурлаар оруулахаар хойшлуулав./

9.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны бүтэц, орон тоо батлах тухай

10.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар 2022 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлах тухай

11.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Хяналтын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

12.Орон нутгийн сангийн журам батлах тухай

13.Хоршоог хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус хороог байгуулах тухай

14.Хоршоог хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих орон тооны бус зөвлөлийг байгуулах тухай

15.Хоршоог хөгжүүлэх сангаас олгох зээлийн доод хэмжээг тогтоох тухай

16.“ХОГГҮЙ ЦЭВЭР ЦЭМЦГЭР ЭРДЭНЭ СУМ” уриалга батлах тухай

17.Байгаль орчин, бэлчээр, мал сүргээ хамгаалах, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх малчдын бүлгийн дүрэм батлах тухай

18.Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд санал авах тухай /Мөрөн говь энержи ХХК/  /Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж Төлөөлөгчид шийдвэрлэв./

19.Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд санал авах тухай /Хан чулуу од плант ХХК/ /Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж Төлөөлөгчид шийдвэрлэв./

20.Эрдэнэ буяны төгөл ХХК-ны хүсэлт /Дараагийн хурлаар оруулахаар хойшлуулав./

иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийг 7 гишүүнтэйгээр байгуулсан.Үүнд:

Дарга:Ж.Нямсүрэн                 /Сумын ИТХ-ын дарга/

Гишүүд:Н.Мөнхцэцэг             /Сумын ИТХ-ын Төлөөлөгч/

Р.Дуламжав                           /Сумын ИТХ-ын Төлөөлөгч/

А.Ганбилэг                             /Сумын ИТХ-ын Төлөөлөгч/

Б.Даваадулам                        /Сумын ИТХ-ын Төлөөлөгч/

Л.Хонгорзул                            /Сумын ИТХ-ын Төлөөлөгч/

Д.Эрдэнэ-Очир                       /Сумын ИТХ-ын Төлөөлөгч/

-Хоршоог хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус хороог 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав. Үүнд:

Дарга:                                     А.Пүрэвсүрэн       /Засаг даргын Тамгын газрын дарга/

Нарийн бичгийн дарга:            А.Цэцэгжаргал     /Хоршоо, жижиг, дунд үйлдвэрийн  

                                                                         асуудал хариуцсан мэргэжилтэн/                                                                                                                                                             Гишүүд:                                  Б.Энхчимэг           /Санхүү албаны дарга/

                                              З.Дариймаа           /Төрийн бус байгууллагын төлөөлөл/

                                               Г.Одсайхан           /Төрийн бус байгууллагын төлөөлөл/

-Хоршоог хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих орон тооны бус зөвлөлийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав. Үүнд:

Дарга:                                Б.Даваадулам        /Иргэдийн Төлөөлөлгчдийн Хурлын төлөөлөгч/              

Нарийн бичгийн дарга:       А.Цэцэгжаргал        /Хоршоо, жижиг, дунд үйлдвэрийн  

                                                                                   асуудал хариуцсан мэргэжилтэн/

Гишүүд:                             Г.Нарантунгалаг      /Нягтлан бодогч/

                                          Х.Пүрэвдулам        /Төрийн бус байгууллагын төлөөлөл/

                           Б.Алтанчимэг     /Төрийн бус байгууллагын төлөөлөл/                                              

-Хоршоог хөгжүүлэх сангаас олгох зээлийн доод хэмжээг 10 сая төгрөгөөр тогтоон батлав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%