Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумынхаа нийгмийн хөгжлийн бүх хүрээг хамарсан, эрх зүйн үндэслэлтэй нутгийн иргэдийн язгуур эрх ашгийг хангасан бодлого, шийдвэр, дүрэм журмыг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулан орон нутгийн тогтвортой хамт олныг төлөвшүүлэх замаар сумаа улсын тэргүүний сумын хэмжээнд хүргэж хөгжүүлэхийг эрмэлзэнэ. Сумынхаа нийгмийн хөгжлийн бүх хүрээг хамарсан, эрх зүйн үндэслэлтэй нутгийн иргэдийн язгуур эрх ашгийг хангасан бодлого, шийдвэр, дүрэм журмыг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулан орон нутгийн тогтвортой хамт олныг төлөвшүүлэх замаар сумаа улсын тэргүүний сумын хэмжээнд хүргэж хөгжүүлэхийг эрмэлзэнэ.

ТӨВ АЙМГИЙН ЭРДЭНЭ СУМЫН ИТХ, ЗДТГ-ААС МОНГОЛ УЛСАД АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

2022-01-13

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд оюуны спортын хаан шатрыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчилахад иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхийг өрнүүлэх зорилгоор зохион байгуулагдсан “Шатар”-ын аварга шалгаруулах тэмцээнийг 2022 оны 01-р сарын 12-нй өдөр сумын соёлын төвд зохион явууллаа.

Тэмцээнд баг, байгууллагуудын ажилчин албан хаагч, иргэд идэвхитэй хамрагдсан.

Тус тэмцээний нээлтэнд сумын ИТХ-ын дарга Ж.Нямсүрэн, Засаг дарга А.Мөнгөнбаяр, ИТХ-ын нарийн бичгийн дарга О.Мөнхсүлд нар оролцож нийт тамирчдад амжилт хүслээ.

Тэмцээнд оролцсон тамирчдаас эрэгтэйчүүдийн төрөлд 1-р байранд 5-р багийн иргэн Г.Одхийморь, 2-р байранд 5-р багийн иргэн Л.Хосбаяр, эмэгтэйчүүдийн төрөлд 1-р байрыг 5-р багийн иргэн Б.Баярмаа, 2-р байранд 5-р багийн иргэн Э.Бүжинлхам нар оюун ухаанаа уралдуулан шалгарч сумын ИТХ, ЗД-ын Өргөмжлөл,  мөнгөн шагналаар шагнуулав.

Мөн ойн арга хэмжээгээр Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх, эх хэл, үндэсний бичиг үсэг, түүх, өв соёлоо дээдлэн хойч үедээ уламжлан өвлүүлэх, таниулах, Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх, мэдлэг чадварыг сорих,” МОНГОЛ БИЧИГ”-ийн тэмцээний Тэргүүн байранд 5-р багийн иргэн М.Адъяа, 2-р байранд 5-р багийн иргэн Б.Цэнд-Аюуш нар билиг оюунаа дайчлан амжилттай оролцож  сумын ИТХ, ЗД-ын Өргөмжлөл,  мөнгөн шагналаар шагнагдсан.

Ойн хүрээнд Нарлаг цэцэрлэг багш ажиллагсадынхаа дунд үндсэн хуулийг өдрийг угтан танин мэдэхүйн АХА тэмцээнийг зохион байгуулж 16 багш ажиллагсад оролцсоноос багш Ц.Уранзаяа тэргүүн байр, сахиул Ш.Гэрэлчулуун дэд байрыг эзэлж оюун ухаанаа сорьсон.

Ерөнхий боловсролын сургууль Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан байгууллагын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээнийг зохион байгуулж дотуур байрны багш О.Цэцгээ тэргүүн байр, дотуур байрны жижүүр Г.Оюун-Эрдэнэ дэд байруудад шалгарлаа.

Монгол улсад Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан Эрдэнэ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд  тусгай баг томилогдон, ажлын төлөвлөгөө боловсруулан дараах уралдаан тэмцээнийг  зохион явууллаа.

1.ЗДТГ-ын хуулийн мэргэжилтэн Ц.Ганбаяр  “Шинэчлэгдсэн үндсэн хууль” сургалтыг Эрдэнэ МСҮТ-н соёлын төвд  зохион явуулж, нийт 25 багш, ажилчид хамрагдаж,  шинэчлэгдсэн үндсэн хууль, хөдөлмөрийн тухай хуулийн   мэдээ мэдээллийг өглөө.

Сургалтаар халдар хамгааллын дэглэмээ баримтлан явуулж, багш ажилчдад халуун аарц өгч дархлааг дэмжсэн.

2.Эрдэнэ МСҮТ-ийн  дунд  “Алтан хонх” тэмцээнийг зохион явууллаа. “Алтан хонх” тэмцээнээр шинэчлэгдсэн үндсэн хууль, хөдөлмөрийн тухай хууль, танин мэдэхүйн асуултыг бэлтгэж, нийт 20 хүн оролцож 4 баг болон амжилттай зохион явуулсан. Уг тэмцээнээр “Улаан баг” түрүүлж, шагнал өргөмжлөл гардуулж өгсөн.

3.МУ-н Үндсэн хуулийн зорилго зорилтыг үндэсний бичгээр бичих заавар зөвлөгөөг өгч, багш ажилчдын группт байршуулсан.

4.Сумын ЗДТГ-аас зохион явуулсан “Спортын тэмцээн”-д баг тамирчид оролцох байсан боловч КОВИД-19 өвчнөөс шалтгаалан хойшилсон болно.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%