Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 12-р хуралдаан 2021 оны 12 сарын 24-ний өдөр 100 хувийн ирцтэй хуралдаж, хуралдаанаар:
1.”Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилт /Тодорхой үр дүнд хүрсэн гэж дүгнэв./
2.Сумын ядуу өрхийн талаар авч хэрэгжүүлсэн ажлын тайлан /Хангалттай гэж дүгнэв./
3.МСҮТ-ийн үйл ажиллагааны тайлан /Тодорхой үр дүнд хүрсэн гэж дүгнэв./
4.Сумын 2021 оны Газрын нэгдмэл сангийн тайлан батлах тухай
5.Шагнуулахаар уламжлах тухай /”Улсын аварга малчин”-д Өгөөмөрийн 1-р багийн малчин Маамын Батдэлгэр, “Улсын аварга фермер”-д Жигд хүч ХХК-ны Шим агро ферм, “Улсын аварга тариаланч”-д 5-р башийн өндөр настан Загдсүрэнгийн Лодой/
6.Шагнуулахаар уламжлах тухай /”Аймгийн аварга малчин”-д Хушингын 4-р багийн малчин Далилхааны Мурат, Баянтуулын 3-р багийн малчин Александрын Баяржавхлан, “Аймгийн аварга саальчин”-д Чулуутын 2-р багийн саальчин Уламбаярын Цэнгэлмаа нарыг нэр дэвшүүлэн уламжилсан./
7.Шагнуулахаар уламжлах тухай /”Алтан гадас одон”-гоор Лүндэгийн Бадамханд, Баянтуулын 3-р багийн малчин И.Баасанхүү/
8.Эрдэнэ-Уул ан агнуурын менежментийн төлөвлөгөө батлах тухай /Багийн ИНХ-аар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв./
9.Хөрөнгө актлах тухай /ЭМТ-ийн ашиглаглалтын шаардлага хангахгүй болсон эд хөрөнгө/ асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.