Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумынхаа нийгмийн хөгжлийн бүх хүрээг хамарсан, эрх зүйн үндэслэлтэй нутгийн иргэдийн язгуур эрх ашгийг хангасан бодлого, шийдвэр, дүрэм журмыг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулан орон нутгийн тогтвортой хамт олныг төлөвшүүлэх замаар сумаа улсын тэргүүний сумын хэмжээнд хүргэж хөгжүүлэхийг эрмэлзэнэ. Сумынхаа нийгмийн хөгжлийн бүх хүрээг хамарсан, эрх зүйн үндэслэлтэй нутгийн иргэдийн язгуур эрх ашгийг хангасан бодлого, шийдвэр, дүрэм журмыг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулан орон нутгийн тогтвортой хамт олныг төлөвшүүлэх замаар сумаа улсын тэргүүний сумын хэмжээнд хүргэж хөгжүүлэхийг эрмэлзэнэ.

ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 2-р хуралдаан болов.

2021-04-12

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 2-р хуралдаан 2021 оны 02 сарын 09-ний өдөр 100 хувийн ирцтэй хуралдаж, хуралдаанаар:

            1.МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсэг байгуулж, нутаг дэвсгэр, төвийг зарлах тухай

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН

СОНГУУЛИЙН ХЭСГИЙН НУТАГ ДЭВСГЭР, ТӨВ

Хэсгийн нэр

 

Хэсгийн дугаар

Хэсгийн төвийн байршил

Хамрагдах газар

1

Өгөөмөр

/Сумын 1 дүгээр баг/

I

Багийн төв

/Харзтай/

Өгөөмөрийн 1-р багийн нийт нутаг дэвсгэр

2

Чулуут

/Сумын 2 дугаар баг/

II

Чулуут

Чулуутын 2-р багийн нийт нутаг дэвсгэр

3

Баянтуул

/Сумын 3 дугаар баг/

III

Багийн төв

/Дуганацагаан/

Баянтуулын 3-р багийн нийт нутаг дэвсгэр

4

Хушинга

/Сумын 4 дүгээр баг/

IV

Багийн төв

/Баянхангай/

Хушингын 4-р багийн нийт нутаг дэвсгэр

5

Тамган

/Сумын 5 дугаар баг/

V

Сумын соёлын төв

Тамганы 5-р багийн нийт нутаг дэвсгэр

2.Сумын ИТХ-ын дэргэдэх Хороодын 2021 оны ажлын төлөвлөгөө батлах тухай /Хурлын дэргэдэх 5 хороодын ажлын төлөвлөгөөг батлав./

3.”Эхийн алдар одон”-гоор шагнуулахаар уламжлах тухай /”Эхийн алдар” 1-р одонгоор 1 эхийг, 2-р одонгоор 14 эхийг шагнуулахаар уламжлав./

4.Хөрөнгө актлах тухай /Орон нутгийн төсөвт байгууллагуудын элэгдэл хорогдлын шимтгэлээр анхны үнэ нөхсөн болон осол гэмтлийн улмаас ашиглалтын шаардлага хангахгүй болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжлан шийдвэрлүүлэн актлуулах барилга байгууламжийн жагсаалтыг хавсралтаар батлан уламжлав./

            5.Хөрөнгө данснаас дансанд шилжүүлэх тухай /Эрүүл мэндийн төвийн үндсэн хөрөнгийн авто тээврийн хэрэгслийн дансанд бүртгэлтэй албан ажлын зориулалтаар ашиглаж байгаа фургон маркийн авто тээврийн хэрэгслийг Ерөнхий боловсролын сургуулийн балансаас балансад шилжүүлэв./

6.Хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудал батлах тухай /Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус анхдугаар хуралдаан/ зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1299
509 / 39%
412 / 32%
184 / 14%
194 / 15%