Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумынхаа нийгмийн хөгжлийн бүх хүрээг хамарсан, эрх зүйн үндэслэлтэй нутгийн иргэдийн язгуур эрх ашгийг хангасан бодлого, шийдвэр, дүрэм журмыг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулан орон нутгийн тогтвортой хамт олныг төлөвшүүлэх замаар сумаа улсын тэргүүний сумын хэмжээнд хүргэж хөгжүүлэхийг эрмэлзэнэ. Сумынхаа нийгмийн хөгжлийн бүх хүрээг хамарсан, эрх зүйн үндэслэлтэй нутгийн иргэдийн язгуур эрх ашгийг хангасан бодлого, шийдвэр, дүрэм журмыг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулан орон нутгийн тогтвортой хамт олныг төлөвшүүлэх замаар сумаа улсын тэргүүний сумын хэмжээнд хүргэж хөгжүүлэхийг эрмэлзэнэ.

ТӨВ АЙМГИЙН ЭРДЭНЭ СУМЫН ИТХ-ЫН 1-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2021-04-12

Найм дахь удаагийн ИТХ-ын сонгуулиар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 5 тойргийн 21 төлөөлөгч, ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажлын албаны ажилтан жолооч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Сумын нутаг дэвсгэр дээр Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох хэрэг зөрчлийг эрт илрүүлэх  иргэдэд ухуулга сурталчилгаа хийх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйл,  Байгаль  орчныг хамгаалах тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.2.3 дахь заалт, Ойн тухай хуулийн 18 дугаар зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28, 29 дүгээр зүйл,  Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар бүлэг,   Байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайдын 2014 оны А/166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны А/577,  А/580 тоот тушаал, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 09 сарын 18-ны өдрийн 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор  сумын нутаг дэвсгэрт орших 2, 3 дугаар багийн нутаг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Хан Хэнтийн дархан цаазат газруудад  ИТХ-ын нарийн бичгийн даргаар ахлуулан БОАХМ, Цагдаагийн тасаг, Олон нийтийн цагдаа,  байгаль хамгаалагч нарын бүрэлдэхүүнтэй үйлдвэрлэлийн зориулалтаар хуш модны самар бэлтгэж байгаа аж ахуйн нэгжүүд, ахуйн зориулалтаар хуш модны самар түүж бэлтгэсэн иргэдэд хяналт шалгалтыг сумын ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗЗ-ийн даргын баталсан удирдамжийн дагуу хийлээ.

Хяналт шалгалтаар хууль бусаар 2 иргэний согтууруулах ундаа худалдан борлуулж байсан зөрчлийг таслан зогсоож цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Тэргүүлэгчдийн хуралдаан 2021 оны 01 сарын 27-ны өдөр 100 хувийн ирцтэй хуралдаж, хуралдаанаар:

            1.Сумын ИТХ болон Тэргүүлэгчдийн 2021 оны ажлын төлөвлөгөө батлах тухай /ИТХ-ын ээлжит хуралдааныг 3 удаа хийж 19 асуудал, ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдааныг 12 удаа хийж  75 асуудал хэлэлцэнэ./

2.Бүтэц, орон тоо баталж, цалин шинэчлэн тогтоох тухай

- Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга-1 /Улс төрийн Удирдах албан тушаал, УТ/

- Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга- 1

/Төрийн захиргааны удирдах албан тушаал, ТЗ-9-5/

-Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны ажилтан, жолооч- 1

                        /Төрийн үйлчилгээний гүйцэтгэх албан тушаалтан, ТҮ-3.4/ гэсэн бүтэц орон тоог батлав.

3.Урамшуулал олгох тухай /БИНХ-ын дарга нарт МУЗЗНДНТУТХ-д зааснаар багийн Засаг даргын сарын үндсэн цалингийн 30 хувиар тооцож урамшуулал олгох/

4.Сумын ядуу өрхийг баталгаажуулах тухай /2020 онд 17 өрхөөс 2021 онд 10 өрхийг ядуу өрхөөр баталгаажуулан 7 өрх ядуурлаас гарсан./

5.Малын шимэгчлэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх арга хэмжээний 2021 оны төлөвлөгөө батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сумын зөвлөлийн хурлыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулж  хуралд ирвэл зохих 31 зөвлөлийн гишүүнээс 25 гишүүн хуралд оролцож 80,6%-ийн ирцтэй хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ.Үүнд:

1.ГХУСАЗЗ-ийн 2020 оны ажлын тайланг сонсож санал, дүгнэлт өгөх

2.ГХУСАЗЗ-ийн 2021 оны ажлын төлөвлөгөө, төсвийг  хэлэлцэн батлах

3.Баг, байгууллагын 2021 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулах ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлах

4.Дэд зөвлөлүүдийн 2021 оны төлөвлөгөөг хэлэлцэн батлах

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Олон нийтийн цагдаа, хууль эрх зүй хариуцсан мэргэжилтэн нарын хамт суманд үйл ажиллагаа явуулж байгаа 50 гаруй төрийн байгууллагууд, худалдаа үйлчилгээний цэг, салбар, обьект болон нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрлуулсан 346 ширхэг хяналтын камерын дэлгэрэнгүй судалгааг гаргасан.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%