Covid-19 цар тахлын үед сумын ИТХ-ын дэргэдэх Улаан загалмайн анхан шатны хорооноос сумын онцгой комисст маск 500 ширхэг, ариутгалын бодис жавелион 20 сав, гар ариутгагчыг хандивласан. Сумын худалдаа үйлчилгээний газруудад МСҮТ-тэй хамтран ариутгал халдваргүйтлийн хийсэн. Мөн сумын Баянтуулын 3-р багийн иргэн Бадарчийн Пүрэвцэрэнгийн байшин шатаж нэг гэр бүлийн 6 хүн өмссөн хувцастайгаа үлдсэн харамсалтай явдал болж гал тогооны ком, хүнсний багц, зөөлөн эдлэлийг сэтгэлийн дэм болгон хандивлалаа. Сумын Нарлаг цэцэрлэгийн хоол хүнс тэжээлийн дутагдалд өртөх эрсдэл бүхий зорилтот бүлгийн хүүхдэд хоол хүнсний дэмжлэг үзүүлэхэд хяналт тавин ажиллалаа.




