Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумынхаа нийгмийн хөгжлийн бүх хүрээг хамарсан, эрх зүйн үндэслэлтэй нутгийн иргэдийн язгуур эрх ашгийг хангасан бодлого, шийдвэр, дүрэм журмыг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулан орон нутгийн тогтвортой хамт олныг төлөвшүүлэх замаар сумаа улсын тэргүүний сумын хэмжээнд хүргэж хөгжүүлэхийг эрмэлзэнэ. Сумынхаа нийгмийн хөгжлийн бүх хүрээг хамарсан, эрх зүйн үндэслэлтэй нутгийн иргэдийн язгуур эрх ашгийг хангасан бодлого, шийдвэр, дүрэм журмыг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулан орон нутгийн тогтвортой хамт олныг төлөвшүүлэх замаар сумаа улсын тэргүүний сумын хэмжээнд хүргэж хөгжүүлэхийг эрмэлзэнэ.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУМЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2020-02-10

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сумын зөвлөлийн хурлыг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулж хуралд ирвэл зохих 31 зөвлөлийн гишүүнээс 25 гишүүн хуралд оролцож 80,6%-ийн ирцтэй хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ.Үүнд:
1.ГХУСАЗСЗ-ийн 2019 оны ажлын тайланг сонсож санал, дүгнэлт өгөх
2.ГХУСАЗСЗ-ийн 2020 оны ажлын төлөвлөгөө, төсвийг хэлэлцэн батлах
3.Баг, байгууллагын 2020 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулах ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлах
4.Дэд зөвлөлүүдийн 2020 оны төлөвлөгөөг хэлэлцэн батлах
2020 оны ажлын төлөвлөгөөнд нэмж тусгуулахаар дараах саналууд гарлаа.
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээг бүх амралт, аялал жуулчлалын бааз, аж ахуйн нэгжүүдтэй байгуулах
-Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх анхааруулга, санамжийг биет хэлбэрээр хийх
-Эрчим хүчний монтёртой хамтран Олон нийтийн цагдаагийн ажилтанг бүх айл өрхөөр явуулж объектын түймрээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийлгэх
-Малын гарал үүслийн гэрчилгээ цахим санд шилжсэнтэй холбогдуулан малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдэл, малд үзлэг тандалт хийх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хяналт тавих
-Хүүхэд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг өрөөг Нарлаг цэцэрлэгт тохижуулж үйл ажиллагааг тогтмолжуулах
-Хоёр сургуулийн хэмжээнд хүчирхийллийн эсрэг булан тохижуулах
-Камержуулалт гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх
-Мянгат малчдыг уриалж адуунд чип суулгах аян өрнүүлэх
-Малчдын бүлгийн ажлыг тогтмолжуулах
-Хууль бус ан, мод бэлтгэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх -Мотоциклийн А ангилалтай болгох сургалтыг МСҮТ-тэй хамтран шат дараатай зохион байгуулж иргэдийг үнэмлэхжүүлэх зэрэг саналууд гарлаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1346
524 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%