Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумынхаа нийгмийн хөгжлийн бүх хүрээг хамарсан, эрх зүйн үндэслэлтэй нутгийн иргэдийн язгуур эрх ашгийг хангасан бодлого, шийдвэр, дүрэм журмыг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулан орон нутгийн тогтвортой хамт олныг төлөвшүүлэх замаар сумаа улсын тэргүүний сумын хэмжээнд хүргэж хөгжүүлэхийг эрмэлзэнэ. Сумынхаа нийгмийн хөгжлийн бүх хүрээг хамарсан, эрх зүйн үндэслэлтэй нутгийн иргэдийн язгуур эрх ашгийг хангасан бодлого, шийдвэр, дүрэм журмыг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулан орон нутгийн тогтвортой хамт олныг төлөвшүүлэх замаар сумаа улсын тэргүүний сумын хэмжээнд хүргэж хөгжүүлэхийг эрмэлзэнэ.

ТӨВ АЙМГИЙН ЭРДЭНЭ СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2019-01-25

Тэргүүлэгчдийн хуралдаан 2019 оны 01 сарын 23-ны өдөр 86 хувийн ирцтэй хуралдаж, хуралдаанаар: 

1.Сумын ИТХ болон Тэргүүлэгчид, Хурлын үйл ажиллагааны 2019 оны ажлын төлөвлөгөө батлах тухай /ИТХ-ын ээлжит хуралдааныг 4 удаа хийж 22 асуудал, ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдааныг 12 удаа хийж  97 асуудал хэлэлцэнэ./ 

2.Сумын ИТХ-ын ээлжит аравдугаар хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудал батлах тухай /Ээлжит хуралдааныг 2019 оны 02 дугаар сарын 14-ний хийж,    

                 2.1.Сумын 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт

     2.2.Сумын 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай

     2.3.Өвөлжилтийн байдлын мэдээлэл

     2.4.Сумын 2019 онд ойн сангаас олгох модны хэмжээ, хуваарь батлах тухай 

     2.5.Сум хөгжүүлэх сангийн 2019 оны төсөв батлах тухай 

     2.6.Шинээр хүссэн хайгуулын тусгай зөвшөөрөлд санал авах тухай суудлыг хэлэлцэнэ./

3.Урианы жилийн ажлыг зохион байгуулах хороог батлах тухай /Хороог 26 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж даргаар нь сумын Засаг дарга Н.Мөнхсайхан, дэд даргаар Засаг даргын орлогч Д.Эрдэнэ-Очир, нарийн бичгийн даргаар ЗДТГ-ын дарга А.Пүрэвсүрэн нарын баталлаа./

4.МСҮТ-ийн 2018 оны үйл ажиллагааны тайлан, 2019 оны жилийн ажлын төлөвлөгөөний талаарх мэдээлэл /Үлй ажиллагааны тайланг хангалттай гэж дүгнэв./

5.Бүтэц, орон тоо баталж, цалин шинэчлэн тогтоох тухай /Сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, ажлын албаны ажилтан, жолооч гэсэн бүтэц орон тоог батлав.

6.Урамшуулал олгох тухай /БИНХ-ын дарга нарт МУЗЗНДНТУТХ-д зааснаар багийн Засаг даргын сарын үндсэн цалингийн 30 хувиар тооцож урамшуулал олгох/ асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1346
524 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%