Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Төв аймгийн ИТХ-ын ажлын албанаас хамтран зохион байгуулсан “МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” төслийн хүрээнд “СУМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН МАНЛАЙЛЛЫН СУРГАЛТ” 2018 оны 05 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж сумын ИТХ-ын Тэргүүлэгчид бүрэн хамрагдлаа.




