Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит наймдугаар хуралдааныг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 09 цагт хуралдуулж Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын 2017 оны гүйцэтгэл /Эрчимжүүлэх шаардлагатай/, Сумын 2017 оны төсвийн гүйцэтгэлийн тухай /үр дүнтэй/, Сум хөгжүүлэх сангийн орон тооны бус төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн тайлан /Тодорхой үр дүнд хүрсэн/, Өвөлжилтийн байдлын мэдээлэл, Сум хөгжүүлэх сангийн орон тооны бус хяналтын зөвлөлийн тайлан /Эрчимжүүлэх шаардлагатай/, Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн тойрогтоо ажилласан ажлын тайлан, Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын 2019 оны хуваарь батлах, Сумын 2017 оны төсвийн шилжих үлдэгдлээс санхүүжүүлэх арга хэмжээний жагсаалт батлах тухай, Горхи-Тэрэлжийн байгаль цогцолборт газрын Орчны бүсийн менежментийн төлөвлөгөө батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн Хурлын дэргэдэх хороодын дүгнэлтийг гарган ажилласан.

