Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумынхаа нийгмийн хөгжлийн бүх хүрээг хамарсан, эрх зүйн үндэслэлтэй нутгийн иргэдийн язгуур эрх ашгийг хангасан бодлого, шийдвэр, дүрэм журмыг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулан орон нутгийн тогтвортой хамт олныг төлөвшүүлэх замаар сумаа улсын тэргүүний сумын хэмжээнд хүргэж хөгжүүлэхийг эрмэлзэнэ. Сумынхаа нийгмийн хөгжлийн бүх хүрээг хамарсан, эрх зүйн үндэслэлтэй нутгийн иргэдийн язгуур эрх ашгийг хангасан бодлого, шийдвэр, дүрэм журмыг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулан орон нутгийн тогтвортой хамт олныг төлөвшүүлэх замаар сумаа улсын тэргүүний сумын хэмжээнд хүргэж хөгжүүлэхийг эрмэлзэнэ.

"Хуулиа дээдэлье" тэмцээнийг амжилттай зохион явууллаа.

2018-05-01

Хүүхдийн эрх-Хүүхэд хамгаалал сэдэвт “Хуулиа дээдэлье”  тэмцээнийг Хүүхдийн эрх нийгэмдхэрхэн зөрчигдөж байгаа болон хүүхэд эрхээ өөрөө хэрхэн хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх түүнтэй тэмцэх тухай хуулийг тайлбарлан ойлгуулж эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2018 оны 04 сарын 31-ний өдөр сумын ГХУСАЗЗ-ийн даргаар батлуулсан удирдамжийн дагуу ЕББДС-ийн ахлах ангийн сурагчид, МСҮТ-ийн 1, 2 дугаар курсын оюутан залуусын дунд  сумын Соёлын төвд зохион байгууллаа.
Тэмцээнийг ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗЗ-ийн дарга нээж үг хэлэн хүүхэд залуучуудад тэмцээндээ амжилттай оролцохыг уриалж, тэмцээний шүүгчээр сумын ГХУСАЗЗ-ийн гишүүн Эрдэнэ сум дахь Цагдаагийн тасгийн дарга цагдаагийн хошууч Гантөр, ХЭЗМ Г.Одмягмар, зөвлөлийн гишүүн Улсын бүртгэгч Э.Энхзаяа нар шүүн явууллаа.
Тэмцээнд 5 хүний бүрэлдэхүүнтэй 6 баг оролцож өрсөлдсөнөөс ЕБББДС-ийн 9А ангийн “Хууль сахиулагчид-1” баг 68 оногоор 1-р байр, 12 А ангийн “Ирээдүйн эзэд” баг 55, 5 оноогоор 2-р байр, МСҮТ-ийн  “Эерэг сэтгэмж” баг 48 оноогоор 3-р байр тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%