Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумынхаа нийгмийн хөгжлийн бүх хүрээг хамарсан, эрх зүйн үндэслэлтэй нутгийн иргэдийн язгуур эрх ашгийг хангасан бодлого, шийдвэр, дүрэм журмыг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулан орон нутгийн тогтвортой хамт олныг төлөвшүүлэх замаар сумаа улсын тэргүүний сумын хэмжээнд хүргэж хөгжүүлэхийг эрмэлзэнэ. Сумынхаа нийгмийн хөгжлийн бүх хүрээг хамарсан, эрх зүйн үндэслэлтэй нутгийн иргэдийн язгуур эрх ашгийг хангасан бодлого, шийдвэр, дүрэм журмыг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулан орон нутгийн тогтвортой хамт олныг төлөвшүүлэх замаар сумаа улсын тэргүүний сумын хэмжээнд хүргэж хөгжүүлэхийг эрмэлзэнэ.

НУТГИЙН УДИРДЛАГА, ХУУЛЬ ХЯНАЛТ, ХҮНИЙ ЭРХ, ГАДААД ХАРИЛЦААНЫ ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

2018-04-24

НУТГИЙН УДИРДЛАГА, ХУУЛЬ ХЯНАЛТ, ХҮНИЙ ЭРХ,
ГАДААД ХАРИЛЦААНЫ ХОРООНЫ ҮЙЛ
 АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
 
1.Нутгийн удирдлагын талаарх хууль тогтоомж болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, Хурлын шийдвэрүүдийн хэрэгжилт, бодлого, төлөвлөлтийн асуудлууд
2.Сонгуулийн асуудлууд
3.Төр, сүм хийдийн харилцааны асуудал
4.Улс төрийн намуудтай харилцах асуудал
5.Төлөөлөгчийн хөрөнгө орлогын мэдүүлгийн асуудал
6.Хурлын дүрэм, Хуралдааны дэгийн асуудал
7.Нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар гарсан хууль тогтоомж, хөтөлбөр, Хурлын шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж дүгнэлт гаргах асуудал
8.Онцгой байдал, гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх талаарх хууль, Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хянаж шалгах,
9.Хүний нөөцийн асуудал
10.Батлан хамгаалах багц хуулийг сурталчлан орон нутгийн хамгаалалтын тогтолцооны үндсийг бүрдүүлэхэд чиглэсэн удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ
11.Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийн, олон улсын болон үндэсний эрх зүйн баримт бичгүүд, аймгийн ИТХ-аас баталсан хүний эрхийг хангах арга хэмжээний төлөвлөгөө, түүний хэрэгжилт, бодлого, төлөвлөлтийн асуудлууд
12.Үндсэн хууль, бусад хуульд хүний эрхийн талаар заасан заалтуудын хэрэгжилтийн асуудлууд
13.Иргэний өргөдөл гомдлын шийдвэрлэлт хариу өгөлтийн асуудал
14.Сумын гадаад харилцааны бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн асуудлууд  
15.Захиргааны болоод дотоод хяналтын үр дүнд хяналт тавих
16.Тухайн салбарын бусад асуудал

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%