Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумынхаа нийгмийн хөгжлийн бүх хүрээг хамарсан, эрх зүйн үндэслэлтэй нутгийн иргэдийн язгуур эрх ашгийг хангасан бодлого, шийдвэр, дүрэм журмыг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулан орон нутгийн тогтвортой хамт олныг төлөвшүүлэх замаар сумаа улсын тэргүүний сумын хэмжээнд хүргэж хөгжүүлэхийг эрмэлзэнэ. Сумынхаа нийгмийн хөгжлийн бүх хүрээг хамарсан, эрх зүйн үндэслэлтэй нутгийн иргэдийн язгуур эрх ашгийг хангасан бодлого, шийдвэр, дүрэм журмыг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулан орон нутгийн тогтвортой хамт олныг төлөвшүүлэх замаар сумаа улсын тэргүүний сумын хэмжээнд хүргэж хөгжүүлэхийг эрмэлзэнэ.

ИТХ-ын ТэргүүлэгчдийнДөрөвдүгээр хуралдаан хуралдав.

2018-04-20

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит дөрөвдүгээр хуралдаан 100 хувийн ирцтэй хуралдаж, хуралдаанаар Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих аймгийн хөтөлбөр /2017-2018/-ийн хэрэгжилтийн явцын тайлан /Тодорхой үр дүнд хүрсэн гэж үнэлэлт дүгнэлт өгсөн./, Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тайлан /Хангалттай гэж үнэлсэн/, МЭҮТ болон МЭҮН-үүдийн үйл ажиллагааны тайлан /Хангалттай үнэлгээ авсан./, Газар өмчүүлэх хуулийн хэрэгжилтийн явцын тайлан /Хэрэгжих шатандаа 84 хувь./, МСҮТ-ийн тайлан /Хангалттай гэж үнэлсэн/, ”Судалгаа мэдээллийн сангийн баяжилт, ашиглалтыг сайжруулах тухай” аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 125 дугаар тогтоолын хэрэгжилт / Хэрэгжих шатандаа 70 хувь./, Орчны бүсийн менежментийн төлөвлөгөөний төслийн тухай, Хүсэлт уламжлах тухай /Цэмбэл-Эрдэнэ МЭҮН-ийн зөгийн балны гарал үүслийн тухай/, Шагналд уламжлах тухай /Алтангадас одонгоор М.Лхамжав, Ц.Батсүх, Б.Шагдарсүрэн, Хөдөлмөрийн хүндэт медалиар И.Баасанхүү, Д.Бямбадорж, Ц.Өлзий нарыг шагнуулахаар уламжилсан./ Хурлын дараа ИТХ-ын Тэргүүлэгчид МСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцан санал хүсэлтийг нь сонсон ажилласан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%