Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумынхаа нийгмийн хөгжлийн бүх хүрээг хамарсан, эрх зүйн үндэслэлтэй нутгийн иргэдийн язгуур эрх ашгийг хангасан бодлого, шийдвэр, дүрэм журмыг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулан орон нутгийн тогтвортой хамт олныг төлөвшүүлэх замаар сумаа улсын тэргүүний сумын хэмжээнд хүргэж хөгжүүлэхийг эрмэлзэнэ. Сумынхаа нийгмийн хөгжлийн бүх хүрээг хамарсан, эрх зүйн үндэслэлтэй нутгийн иргэдийн язгуур эрх ашгийг хангасан бодлого, шийдвэр, дүрэм журмыг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулан орон нутгийн тогтвортой хамт олныг төлөвшүүлэх замаар сумаа улсын тэргүүний сумын хэмжээнд хүргэж хөгжүүлэхийг эрмэлзэнэ.

ИТХ-ын Тэргүүлэгчдийн гуравдугаар хуралдаан боллоо.

2018-04-20

Тэргүүлэгчдийн 3-р хуралдаан 2018 оны 03 сарын 23-ны өдөр 100 хувийн ирцтэй хуралдаж, хуралдаанаар сумын ИТХ-ын ээлжит Наймдугаар хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудал батлах тухай, сумын ГХУСАЗЗ-ийн үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны төлөвлөгөө батлах тухай, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, аймгийн мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын тайлан /Эрчимжүүлэх шаардлагатай гэсэн үнэлэлт дүгнэлтийг өгсөн./, Хууль эрх зүйн сургалт сурталчилгааны 2018 оны төлөвлөгөө батлах тухай, ”Эмийн эргэлтийн сан”-гийн үйл ажиллагааны явцын тайлан /Хангалттай гэж дүгнэсэн/, Орон нутгийн Хурлын Төлөөлөгчийн нөхөн сонгуулийн хэсэг байгуулж, нутаг дэвсгэр төвийг зарлах тухай / Орон нутгийн Хурлын Төлөөлөгчийн нөхөн сонгуулийг 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулж, нөхөн сонгуулийн хэсэг Тамганы 5-р багийн нийт нутаг дэвсгэр, санал авах байр сумын Соёрлын төв/, Орон нутгийн Хурлын Төлөөлөгчийн нөхөн сонгуулийн хороо байгуулах тухай /, Сонгуулийн сурталчилгааны байршлыг тогтоох тухай, ИТХ-ын дэргэдэх Хяналтын хорооны журам батлах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%